Шинэчлэгдсэн: 2026-11-10

Нууцлалын бодлого

Судалгаа платформыг Wheatnd LLC (Вийтнд ХХК, регистр 6846246, Улаанбаатар) хөгжүүлж, ажиллуулдаг. Платформ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын «Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай» хууль болон олон улсын шилдэг туршлагын дагуу хамгаалж, зөвхөн шаардлагатай үед ашигладаг.

1. Бидний цуглуулах мэдээлэл

Платформыг ашиглахтай холбоотойгоор дараах мэдээллийг цуглуулна:

  • Бүртгэлийн мэдээлэл: утасны дугаар, имэйл (баталгаажуулах код илгээхэд заавал), нэр, профайлын зураг.
  • Биеийн баталгаажуулалт (KYC): selfie болон иргэний үнэмлэхний өвөр, ар талын зураг — админ гараар хянаж баталгаажуулна.
  • Демограф мэдээлэл: нас, хүйс, байршил (аймаг/дүүрэг), боловсрол, мэргэжил, орлогын түвшин — зорилтот судалгаанд тохируулан ашиглана.
  • Техникийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмжийн таних тэмдэг (device fingerprint), браузерын төрөл, хэрэглээний түүх — fraud илрүүлэх зорилгоор. Мобайл аппаас төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, хэл, мэдэгдэл илгээх token (FCM) цуглуулна.
  • Судалгааны хариулт: оруулсан хариулт, завсарласан асуулт, өнгөрүүлсэн хугацаа.
  • Төлбөрийн мэдээлэл: QPay/банкны гүйлгээний ID, картын сүүлийн 4 оронг (бүрэн картын мэдээлэл Платформ дээр хадгалагдахгүй).

2. Мэдээллийг хэрхэн ашиглах

  • Хэрэглэгчийн бүртгэл, баталгаажуулалт хийх
  • Танд тохирсон судалгааг targeting-ээр санал болгох
  • Захиалагчид хариултын агуулгыг псевдоним ID-тай дамжуулах (нэр, утас, демограф дамжуулахгүй)
  • Төлбөр шилжүүлэх, баримт бүрдүүлэх
  • Фрауд, bot, олон бүртгэл илрүүлэх, хариултын чанарыг хянах
  • Платформыг сайжруулах зорилгоор статистик гаргах
  • Хууль тогтоомжийн шаардлагын дагуу баримт гаргаж өгөх

3. Мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах

Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэзээ ч зарахгүй. Дараах тохиолдолд л гуравдагч этгээдтэй хуваалцана:

  • Захиалагч: зөвхөн хариултын агуулга, төлөв, цаг. Нэр, утас, имэйл, демографын мэдээлэл дамжуулахгүй. Хариулагчийг судалгаа тус бүрт өөр псевдоним ID-аар заана (өөр судалгаатай холбох боломжгүй). Чөлөөт текстэд өөрийн хувийн мэдээллийг бичихгүй байхыг анхаарна уу.
  • Төлбөрийн операторууд: QPay, банкнууд — шилжүүлэг гүйцэтгэхэд шаардлагатай минимум мэдээллийг.
  • KYC үйлчилгээ үзүүлэгч: утасны оператор, Регистрын газар — баталгаажуулалт хийхэд.
  • Хууль, шүүхийн шаардлагын дагуу: Монгол Улсын эрх бүхий байгууллагын албан шаардсан тохиолдолд.

4. Мэдээллийг хадгалах хугацаа

  • Идэвхтэй бүртгэл: бүртгэл хаагдах хүртэл.
  • Санхүүгийн баримт (төлбөр, шилжүүлэг): Монгол Улсын хуулийн дагуу 5 жил.
  • Агрегат (анонимчилсан) статистик: тодорхойгүй хугацаанд.
  • Техникийн лог: 90 хоног.

5. Таны эрх

Хэрэглэгч та дараах эрхтэй:

  • Өөрийнхөө тухай хадгалагдсан мэдээллийг үзэх, татах
  • Буруу эсвэл хуучирсан мэдээллийг засах
  • Бүртгэлийг устгах («Мартуулах эрх») — санхүүгийн баримттай холбоогүй бол бүх хувийн мэдээллийг устгана
  • Маркетингийн мэдэгдэлийг унтраах
  • Боловсруулалт хийхийг эсэргүүцэх (зарим тохиолдолд үйлчилгээний тасалдал үүсч болно)

Эдгээр эрхийн аль нэгийг хэрэглэхийн тулд [email protected] хаягаар хандана уу. Бид 14 хоногийн дотор хариу өгөх болно.

6. Cookies ба хянах технологи

Платформ нь session, тохиргоо хадгалах зорилгоор essential cookies ашиглана. Вэб дээр гуравдагч талын аналитик ашигладаггүй. Мобайл апп нь Google Firebase (Analytics, Crashlytics, Cloud Messaging)-ийг ашиглана. Маркетингийн tracker ашигладаггүй.

7. Өгөгдлийн аюулгүй байдал

  • Холболт бүхэлд нь HTTPS/TLS 1.3-аар шифрлэгдсэн.
  • Нууц үг, OTP код нь bcrypt/SHA-256 hash-ээр хадгалагдана. Жинхэнэ утгыг сэргээх боломжгүй.
  • Хандалтыг role-based access control (RBAC)-аар хязгаарлана. Админ хандалт бүрийг audit лог-д бичнэ.
  • Тогтмол backup (өдөр тутам), аюулгүй байдлын шалгалт (квартал тутам).

8. Насанд хүрээгүй хэрэглэгч

Платформыг 18-аас доош насны хэрэглэгчид ашиглах боломжгүй. 18-аас доош насныхны мэдээлэл санамсаргүй орж ирсэн тохиолдолд яаралтай устгана.

9. Хил дамнасан дата шилжүүлэг

Дараах туслах үйлчилгээ гадаад улсад мэдээлэл боловсруулж болно: Cloudflare (вэб урсгал дамжуулалт), Google Firebase (аналитик, алдааны тайлан, мэдэгдэл), Brevo (имэйл илгээлт). SMS-ийг Zetta (Монгол) илгээнэ. Эдгээрт зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл (имэйл, утас, төхөөрөмжийн token, техникийн лог) очно; судалгааны хариултыг гуравдагч талд дамжуулахгүй.

10. Бодлогод оруулах өөрчлөлт

Нууцлалын бодлогыг цаг үеэс хамаарч шинэчилж болно. Томоохон өөрчлөлтийг имэйлээр эсвэл аппликейшн дотор урьдчилан мэдэгдэнэ. Хуучин хувилбарууд GitHub-д хадгалагдана.

11. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуудлыг [email protected] хаягаар хүлээн авна. Бид Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах газрын заавар, стандартыг дагаж мөрдөнө.

© 2026 Судалгаа. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.